Шууд Chart

БНСУ-ын залуу хос Монголд хуримын зурагаа татуулжээ

2019-12-13 09:44:02

Монгол Улсыг өнгөрсөн зун анх удаа зорин ирсэн БНСУ-ын залуу хосын Монгол дахь хуримын зураг авалт саяханаас нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаад байна.

Тэд анх удаа Монголд ирэх үеэрээ хөдөө тал нутагт Монгол үндэсний хувцастайгаар морь унаж хуримын зурагаа авахуулжээ.

Тэдний хуримын зургийг Монгол гэрэл зурагчин Г.Ганбилэг авч, аз жаргалтай мөчийг нь хуваалцаж, хэзээ ч мартагдашгүй дурсамж болгон хадгалан үлдээжээ.

Залуу хос байгалийн үзэсгэлэнт Горхи-Тэрэлж, Цонжинболдог цогцолбор, “XIII зуун” амралтын газарт очиж, гурав хоногийн турш зурагаа авахуулсан гэнэ.

Үзэсгэлэнт гэргий нь Монголд олон улсын гүйлтийн тэмцээнд оролцож, эх орондоо хорт хавдрын өвчнөөр шаналж буй хүүхдүүдэд хандив өргөх зорилготой ирсэн гэдгээ хэлсэн байна. Харин сүйт залуу нь гүйлт болон бодибилдингийн спортоор хичээллэдэг аж.

 















Нийтэлсэн: У.Баярсайхан

БНСУ-ын залуу хос Монголд хуримын зурагаа татуулжээ   
Үзсэн: 5894 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй