Шууд Chart

Дархан сумын 5-8 дугаар багийн 40 өрхөд үнс нурмаа хийх төмөр сав олголоо

2019-12-13 10:57:04

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-8 дугаар багийн Засаг даргын судалгаанд тулгуурлан үнсний савгүй айл өрхүүдийг савжуулах ажлыг ГТУА-22 дугаар ангийн байранд зохион байгууллаа.

Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Дархан-Уул аймаг дахь “Хүүхдийн төлөөх орон нутаг төсөл, Улаан загалмайн хороотой хамтран дээрх багуудын 40 өрхөд өргөн хэрэглээний бараа материал болон халуун цогтой үнс нурмаа хийх тагтай төмөр савыг олголоо.

Мөн гэр байшингийн галын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар болон Галын аюулгүй байдлын тухай хуулиар танхмын сургалтыг зохион байгуулсан юм.

 

 















Нийтэлсэн: У.Баярсайхан

Дархан сумын 5-8 дугаар багийн 40 өрхөд үнс нурмаа хийх төмөр сав олголоо  
Үзсэн: 599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй