Шууд Chart

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн 9.9хувь нь 320000 төгрөг хүртэлх цалинтай байна

2019-12-13 11:43:27

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан ажиллагчдын 67.7 (9.9хувь) мянга нь 320000 төгрөг хүртэлх цалинтай байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2019 оны 3 дугаар улиралд нийт 41.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага(ААНБ)-ын 685.4 мянган ажиллагчид хамрагдсан байна. Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.9 (4.6хувь) мянгаар, өмнөх улирлаас 47 (0.1хувь)-гоор өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 34.3 (5.3хувь) мянгаар, өмнөх улирлаас 9.4 (1.4хувь) мянгаар тус тус нэмэгджээ.

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 320000 төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 0.3 мянгаар, 320001-500000 төгрөгийн цалинтай ажиллагчид 3.9 мянгаар, 500001-700000 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 0.8 мянгаар, 900001-1300000 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 2.0 мянгаар, 1500001 төгрөг ба түүнээс дээш цалинтай ажиллагчид 3.0 мянгаар нэмэгдсэн бол 700001-900000 төгрөгийн цалинтай ажиллагчид 0.2 мянгаар, 1300001-1500000 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 0.5 мянгаар буурчээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн 9.9хувь нь 320000 төгрөг хүртэлх цалинтай байна  
Үзсэн: 592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-13 14:34
320000 мянган төгрөг чинь Хүүхдээ асарч байгаа хүмүүс шүү дэ

Бидэнтэй нэгдээрэй