Шууд Chart

270 орчим нойтон тарвага тээвэрлэж явсныг илрүүллээ

2019-12-13 13:26:49

Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Эмээлт” дэх хяналтын цэгээр иргэн “Б” 270 ширхэг нойтон тарвага Улаанбаатар хот руу нэвтрүүлэхээр авто машинаар тээвэрлэж явсныг илрүүллээ.

Монгол тарвага нь “Монгол хөхтөн амьтны улаан данс”-д бүс нутгийн хэмжээнд устаж болзошгүй хөхтөн амьтдын жагсаалтын нэг дүгээрт бичигдсэн байна.

Монгол  улсын Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлд: “Агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон зарим үйл ажиллагааг хориглох” 11.1.9-д тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах” гэсэн заалтыг  зөрчсөн  иргэн Б-ээс 270 ширхэг нойтон тарвагыг түр  хураан авч Зооноз  өвчин судлалын төвд хүлээлгэн өглөө.


270 орчим нойтон тарвага тээвэрлэж явсныг илрүүллээ  
Үзсэн: 1313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Эрдэнэ [127.0.0.xxx] 2019-12-14 23:28
Түр хурааж авна гэдэг нь юү гэсэн үг вэ? Бүр хурааж аваад, шоронд хий
Зочин [127.0.0.xxx] 2019-12-13 20:49
Ёооё арай ч дээ, яасан муухай хүн бэ!!!
ХА ха [127.0.0.xxx] 2019-12-13 16:13
Манидаа ха ха
шууд шоронд хий [127.0.0.xxx] 2019-12-13 15:24
Улаанбаатарт тахар өвчин гаргах гэж байсан байна гэдэг үндэслэлээр шууд 5 жил өгөөд шоронд хий. тэр өвчиний төвтэй нь ярьж байгаад тахалтай тарвага гаргаж ирээд шууд шоронд хийхэд хэнч эсэргүүцэхгүй шоронд хий бузар ховдог новшийг.

Бидэнтэй нэгдээрэй