Шууд Chart

“Цахим эрүүл мэндийн сургалтын төв”-ийн нээлт боллоо

2019-12-13 17:12:48

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд болон алслагдсан аймаг, сумын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэх зорилгоор богино хугацааны зайн сургалтууд, мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг зайнаас авах үйл ажиллагааг зохион байгуулдаг.

2019 оны жилийн эцсийн байдлаар бид 74 зайн сургалтыг зохион байгуулж, нийт давхардсан тоогоор 3558 эмч, эмнэлгийн ажилтан, мэргэжилтэн хамрагдсан байна. Зайн сургалтыг хийхэд дэвшилтэт техник технологийн дэмжлэг зайлшгүй чухал байсан ба энэхүү сургалтууд хийгдсэнээр хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн ажилчдын мэдлэг, ур чадвыг дээшлүүлэх, эдийн засаг цаг хугацааг хэмнэх, эрсдэлт өвчнөөс цаг алдалгүй урьдчлан сэргийлэх арга хэмжээ авах боломж бүрддэг чухал ач холбогдолтой юм.

Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед эрүүл мэндийн салбар 35 зөөврийн компьютер, ухаалаг самбар, дижитал хувилагч, хэвлэгч, сургалтын тавилга, нэн шаардлагатай цахилгаан хэрэгсэл бүхий иж бүрэн тоноглолтой сургалтын танхимтай болж салбарын эмч мэргэжилтнүүд, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг сургаж мэргэшүүлэх орчин бүрдэж  байна.

Цахим эрүүл мэнд төслийн хүрээнд орчин үеийн, шинэлэг технологоор тохижуулагдсан “Цахим эрүүл мэндийн сургалтын төв”-өөр алсын зайн сургалт болон танхимын сургалтыг зохион байгуулж Цахим эрүүл мэндийн салбарт ажиллах чадварлаг боловсон хүчинг бэлтгэн зайн сургалтын үйл ажиллагаа олон улсын түвшинд хүргэх боломж бүрдэж  байна.

Энэхүү сургалтын танхимыг байгуулахад ЭМЯ, Цахим эрүүл мэндийн төслийн дэмжлэг үзүүлсэн.

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Цахим эрүүл мэндийн сургалтын төв”-ийн нээлт боллоо  
Үзсэн: 216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй