Шууд Chart

Монгол Улс “Өвлийн үзэсгэлэн-2019”-д үндсэн зочин орноор оролцож байна

2019-12-13 17:30:48

ХХААХҮЯ-наас БНХАУ-ын Хайнань мужид зохион байгуулагдаж байгаа 22 дахь удаагийн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний “Өвлийн үзэсгэлэн-2019” олон улсын арга хэмжээнд “Монгол Улсын танхим”-ыг нээж, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг таниулан сурталчлах, борлуулах ажлыг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд 35 улсын 54000 орчим хөрөнгө оруулагч, худалдан авагчид оролцож байгаа бөгөөд “Монгол Улсын танхим”-д 20 орчим үндэсний үйлдвэр эрхлэгчид мах, махан, арьс ширэн, ноос ноолууран болон хүнсний бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан арга хэмжээг нээж, хэлсэн үгэндээ “Монгол, Хятад 2 улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг эдийн засгаар агуулгаар баяжуулж, худалдааны бүтцийг сайжруулан, нэмүү өртөг шингэсэн ХАА-н гаралтай эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх”-ийг зорин ажиллаж байгаа талаар онцлов.

Ажлын айлчлалын үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Хайнань мужийн захирагч бөгөөд Намын хорооны дарга Шэнь Шиаомин-тэй албан ёсны хэлэлцээр хийж цаашид “Өвлийн үзэсгэлэн” болон бусад арга хэмжээнд Монголын аж ахуйн нэгжүүдийг тогтмол хөнгөлөлттэй нөхцөлөөр оролцуулж байх, Хайнань мужид нэвтрүүлсэн ХАА-н дэвшилтэт технологи, шинэ үр сортыг Монгол Улсад нэвтрүүлэх, турших, БНХАУ-ын ХААХТЯ-ны харьяа “Хятадын ХАА-н шинжлэх ухааны академи”-тай хамтарсан судалгааны ажлыг хийх, салбарын боловсон хүчнийг чадавхжуулах зэргээр хамтран ажиллахаар тохиролцож Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Цаашид Хайнань мужийн зах зээлд Монгол Улсын аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүн борлуулах, ОУ-ын үзэсгэлэн, худалдааны арга хэмжээнд ХАА-н салбарын бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгч нар тогтмол хөнгөлөлттэй нөхцөлөөр оролцож байх боломж бүрдлээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

 


Монгол Улс “Өвлийн үзэсгэлэн-2019”-д үндсэн зочин орноор оролцож байна  
Үзсэн: 263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй