Шууд Chart

Малчин эмэгтэйчүүд эрхээ эдэлж чадаж байна уу

2019-12-14 12:09:55

Малчин эмэгтэйчүүд эрхээ эдэлж чадаж байна уу. Энэ асуултын хариултыг хайсан хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулсан юм. Хүний эрхийн үндэсний комиссоос “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд хүчирхийллээс ангид байх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд гэсэн гурван чиглэлээр судалгаа хийсэн байна.

Энэ судалгааг өнгөрсөн жил НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчдийн газар, Хүний эрхийн үндэсний комисс хамтран явуулжээ. Судалгаанаас үзэхэд, малчин эмэгтэйчүүдийн эрх ихээр зөрчигддөг нь илэрсэн төдийгүй хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдаг нь тогтоогджээ.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн яриаг одоо сонсгоё.

Мөн тэрбээр тус судалгаанаас гарсан дүгнэлтийг багцалж ирэх онд УИХ-д өргөн барина гэж хэлсэн юм. 


Малчин эмэгтэйчүүд эрхээ эдэлж чадаж байна уу  
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-16 10:25
ЕРӨӨСӨӨ ҮНЭН НЬ ТЭР ШҮҮ ДЭЭ.ГЭРТЭЭ ХҮЧИНДҮҮЛСЭН МАЛЧИН ЭМЭГТЭЙ БАЯРЛААД Л ХОЦОРДОГ УЛАМЖЛАЛТАЙ БОЛСОН ЮМ УУ ДАА.ХӨДӨӨ ГАРЧ МАЛЧИН БОЛОЕ ДОО.ЗҮГЭЭР Ч ЮМ УУ.ХХХ
Зочин [127.0.0.xxx] 2019-12-15 12:49
Манайхан ,нэг ,хоёр тохиолдолыг ,бүгдээрээ мэт ,хөөсрүүлж ,байдаг болжээ. Монголын малчин эмэгтэйчүүд амгалан тайван аз жаргалтай амьдардаг гээд дэлхийд хэлэхээс татагалзаж ,сандал ,ширээ ,мөнгө олох аргаа болгодог болсон байна. Жилд 500 гаруй хүн, авто ослоор нас бардаг, 300 шахам ,хүн амиа хорлодог, 1000 аад хүн бусдын гарт амиа алддаг. Олон хүүхэд ор сураггүй алга болдог тоо байна. Үүнд анхаарч судлаачээ. Олон түмэн анхааралтай ажиглаж байгааг мартав.

Бидэнтэй нэгдээрэй