Шууд Chart

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Өмнөговь аймагт ажиллалаа

2019-12-14 15:55:24

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, өдөр тутмын үйл ажиллагаа, тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай танилцан, алба хаагчидтай уулзалт хийлээ.

Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааг танилцуулж, алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар, нийгмийн баталгааг хангах хууль, эрхзүйн өөрчлөлт, шинэчлэлтүүдийн талаар мэдээлэл өгч, үүрэг чиглэл өгсөн юм.

 Өмнөд бүс нутагт 2019 онд нийт 401 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна. Дээрх аюулт, үзэгдэл ослоос аврагчид 428 иргэний амь насыг авран хамгаалжээ.

Түүнчлэн 2019 онд тохиолдож болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, тэмцэх арга хэмжээ болоод алба хаагчдын ажиллаж амьдрах орчин нөхцлөө сайжруулахад нийт 470,2 сая төгрөгийн техник, тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмж, эд материалаар парк шинэчлэл, засвар үйлчилгээг дотоод нөөц боломжинд тулгуурлан хийлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Өмнөговь аймагт ажиллалаа  
Үзсэн: 243 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй