Шууд Chart

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурлыг сунгажээ

2019-12-14 17:18:03

Испанийн Мадрид хотод болж байгаа НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн өсуудлаарх бага хурлын хугацааг сунгасан байна. Энэ нь улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах асуудал дээр санал зөрчилдөөнтэй байгаатай холбоотой аж. 

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурал баасан гарагт өндөрлөх төлөвтэй байжээ. Энэ жил хурлыг даргалж байгаа Чили улс 12 дугаар сарын 13-ны өдөр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах талаарх төлөвлөгөөний загвар баримт бичгийг хуралд оролцогчдод тарааж, танилцуулсан байна.

Энэхүү баримт бичигт улс орнуудыг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хэмжээгээ нэмэгдүүлэхийг уриалсан юм. Харин хуралд оролцогчид дэлхийн дулааралд хамгийн ихээр нөлөө үзүүлж байгаа хүлэмжийн хийг бууруулах хэмжээгээ өсгөх асуудал дээр саналын зөрүүтэй хэвээр байна. Тодруулбал, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улсын зүгээс ирэх жил улс орнууд хүлэмжийн хийн ялгарлаа яг хэдэн хувиар бууруулж эхлэх талаарх тодорхой заалтыг тус баримт бичигт багтаах ёстой гэсэн байр суурьтай байгаа бол Энэтхэг улс энэ асуудалд захиргаадалтын системээр хандахгүй байхыг уриалсан байна.

Энэтхэг улсын төлөөлөгчид улс орнууд хүлэмжийн ялгарлаа бууруулах шинэ түвшнийг зарлах эсэхээ өөрсдөө шийдэх ёстой гэж үзжээ. Энэ хооронд 2019 оны НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурлыг даргалж байгаа Чили улсын Байгаль орчны сайд Каролина Счмидт талуудыг эерэг шийдвэрт хүрэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа гаргахыг уриалжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурлыг сунгажээ   
Үзсэн: 183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй