Шууд Chart

“Баян” Баясаа гэргийтэйгээ хамтарч уран бүтээл гаргажээ

2019-12-16 09:06:45

“Баян” Баясаа хэмээн нэрлэгддэг жүжигчин Ж.Баясгалан гэргий З.Мөнхтуяагийн хамт “Чин зүрх” нэртэй шинэ уран бүтээл гаргажээ.

Тус бүтээлээ тэд саяханаас youtube сувгаар цацсан бөгөөд 10 мянга орчим хандалт авчээ. Дууны үгийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, аяыг Д.Бердибек бичжээ.

Монголын кино урлагт “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Бодлын хулгайч” кинонд дүр бүтээсэн Ж.Баясгаланг “Холливүүд” С.Амарсайханы дотны найз гэдгээр хүмүүс андахгүй.

Тэрбээр урлагийн мэргэжилтэй ч, уул уурхайн салбарт бизнес эрхэлдэг бийлэгжүү нэгэн. Найзуудынхаа уран бүтээлийг спонсорлодог ч гэх нь бий.

Харин түүний гэргий Э.Мөнхтуяа бүжигчин бөгөөд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг дүүргэсэн аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Баян” Баясаа гэргийтэйгээ хамтарч уран бүтээл гаргажээ  
Үзсэн: 9126 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй