Шууд Chart

2020 онд нээлтээ хийх хамгийн их хүлээлт үүсгэсэн таван кино

2019-12-30 11:26:24

  1. Bond 25

Домогт тагнуулч 007 буюу “Жеймс Бонд” цувралын 25 дахь анги “No time to die” буюу “Үхэх ч завгүй” ирэх оны дөрөвдүгээр сард нээлтээ хийнэ.

Тус бүтээлийг найруулагч Кэри Фукунага найруулсан бөгөөд гол дүрийг Дэниел Крейг бүтээж байгаа. Харин эсрэг талын дүрд Оскарын шагналт жүжигчин Рами Малек тоглосон.

Эл бүтээл Дэниел Крейгийн тоглосон сүүлийн 007 байх магадлал өндөр. Түүнчлэн 1964 оноос эхлэн “Жеймс Бонд” цувралтай хамтарч эхэлсэн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Aston Martin” брэнд энэ удаад ч мөн хамтарчээ. Тодруулбал, энэ ангид Жеймс Бонд тус брэндийн “Rapide E” загварын цахилгаан автомашиныг хөлөглөх аж.

  1. Мулан

1998 онд анимэйшн хэлбэрээр дэлгэцнээ гарсан “Мулан” кино ирэх оны гуравдугаар сард нээлтээ хийх бөгөөд тус бүтээлийн анхны трейлэр цацагдсан. Холливудын “Мулан” кино төсөлд Монголоос “Action crew” болон “Тэнгэрийн чоно” орлон тоглогчдын баг оролцсон. Тэд “Мулан” бүтээлд морьтон дайчны дүр бүтээсэн билээ.

Сонирхуулахад, 2020 оны гуравдугаар сард үзэгчдэд хүрэх дээрх киноны гол баатар Муланы дүрийг Хятадын жүжигчин Лю Ифэй бүтээснээс гадна хааны дүрд Жет Ли, жанжны дүрд Донни Иен тоглосон.

  1. “The Eternals”

Жагсаалтын гуравдугаар байрт комик цувралаас сэдэвлэн бүтээгдэж буй ирэх оны арваннэгдүгээр сард нээлтээ хийх “The Eternals” кино оржээ. “Марвел” кино компанийн шинэ төсөл, найруулагч Хлоя Чжаогийн найруулж буй "The Eternals" кинонд Академийн шагналт, Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли, “Train to Busan” “Outlaws” зэрэг алдартай бүтээлд тоглосон БНСУ-ын жүжигчин Ма Дон-Сок, Ричард Мадден, Кумэйл Нанджиани, Лорен Ридлофф, Бриан Хэнри, Сальма Хайек, Лия МакХью нар супер баатрын дүр бүтээнэ.

  1. "Black Widow"

Харин дээрх жагсаалтын дэд байрт 2020 оны тавдугаар сарын 1-нд нээлтээ хийх “Marvel” студийн супер баатруудын адал явдлыг өгүүлдэг "The Avengers" киноны "Black Widow" спин-офф бүтээл “бичигджээ. "Black Widow" хочтой тагнуулч Наташа Романовагийн түүхийг өгүүлэх тус кинонд гол дүрийг жүжигчин Скарлетт Йоханссон дахин бүтээсэн.

  1. “Wonder woman 1984”

2020 оны хамгийн өндөр хүлээлттэй киногоор “Wonder woman 1984” бүтээл нэрлэгдэж байна. Найруулагч Тетти Жеккинсийн бүтээл, жүжигчин Галь Гадот гол дүрийг нь бүтээсэн "Wonder woman - 1984" ирэх оны зургаадугаар сарын 5-нд нээлтээ хийхээр болсон. Уг ангид 1980 оны Хүйтэн дайны үед Диана "Cheetah" хочит Барбара Энн Минерватай тэмцэлдэх аж.

Ташрамд дуулгахад, дээрх жагсаалтын эхний дөрвөн байрт бичигдэж буй киног эмэгтэй найруулагчид найруулж байгаа. Үүнтэй холбоотой Fandango.com 2020 оныг эмэгтэй найруулагчдын жил хэмээн онцолжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

2020 онд нээлтээ хийх хамгийн их хүлээлт үүсгэсэн таван кино  
Үзсэн: 684 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй