Шууд Chart

Токиогийн шүүх Карлос Гоны батлан даалтын мөнгийг хураахаар шийдвэрлэлээ

2020-01-08 14:14:39

Токиогийн тойргийн шүүх Франц Японы хамтарсан автомашин үйлдвэрлэгч компанийн тэргүүн асан Карлос Гоны барьцааны мөнгийг улсад хураан авахаар шийдвэрлээд байна. Рено Ниссан Мицибушигийн захирал асан Гон Японд гэрийн хорионд байсан боловч Ливан руу оргон зугтсан юм.

Тиймээс  1,5 тэрбум иен буюу 13,8 сая ам. долларын  барьцааг нь улсын мэдэлд  авсан  байна.  Карлос  Гон өнгөрсөн оны сүүлчээр  Японоос Ливан руу оргон зугтсан бөгөөд  12 р сарын 31 ны  өдөр  Японы шүүхийг шударга бус хэмээн шүүмжлэн энэ мэдээллийг баталсан юм. Түүнийг Токио дахь гэрээс нь хөгжмийн  харцаганд  нуун гаргаж  хувийн онгоцоор  эхлээд Турк дараа нь Ливан руу хүргэсэн болох нь батлагдсан юм. Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихида Суга Карлос Гоныг Ливаний талаас  шилжүүлэн авахын тулд засгийн газар  бүх дипломат хүчин чармайлтаа дайчлах болно гэдгийг мэдэгдээд байна.

Мөн Японы эрх баригчид Интерполд хандаж  олон улсаар эрэн сурвалжлагдаж байгаа гэмт  хэрэгтнүүдийн жагсаалтад түүний нэрийг оруулах хүсэлт тавих болно гэдгийг мэдэгдээд байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Токиогийн шүүх Карлос Гоны батлан даалтын мөнгийг хураахаар шийдвэрлэлээ  
Үзсэн: 432 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй