Шууд Chart

Эрүүл-аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагыг шалгаруулна

2020-01-08 14:28:49

Үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачилгыг урамшуулан дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор

Тус уралдааныг дүгнэхдээ аж ахуйн нэгж байгууллагуудыг уул уурхай, эрчим хүч, барилга, зам тээвэр, боловсруулах үйлдвэрлэл ангилалд харин Төрийн болон үйлчилгээний байгууллагыг боловсрол, эрүүл мэнд, худалдаа, үйлчилгээ, батлан хамгаалах, төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг салбар гэсэн зургаан ангилалд тодруулах юм байна. Ингэхдээ салбар бүрээс 100 хүртэл ажилтантай, 100-аас дээш ажилтантай буюу хоёр байгууллага шалгаруулна.

Ташрамд дуулгахад, тус уралдааны шалгаруулалтад оролцох материалаа энэ сарын 15-ны дотор харьяа аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст хүргүүлэх ёстой аж.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Эрүүл-аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагыг шалгаруулна  
Үзсэн: 249 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй