
Хуульд зааснаар иргэдийн мартсан, орхисон эд зүйлийг таксины жолооч цагдаад мэдэгдэн хүлээлгэж өгөхгүй, хувьдаа завшсан тохиолдолд гэмт хэрэгтэн болж, ял шийтгэл хүлээнэ. Иймд хувиараа таксины үйлчилгээ эрхэлдэг иргэд болон таксины жолооч нарыг үйлчлүүлэгчийн мартсан эд зүйлийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж, эзэнд нь хүлээлгэн өгөх, иргэний үүргээ биелүүлж, өөрт учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх шаардлагатайг цагдаагийн байгууллагаас санууллаа.

Таксинд мартсан эд зүйлийг хувьдаа завшсанаар гэмт хэрэгтэн болдог | ||
Үзсэн: 767 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055