Шууд Chart

Японы компаниудын дампууралд ажиллах хүчний хомстол ихээхэн нөлөө үзүүлж байна

2020-01-12 11:45:56

Японы компаниудын дампуурлын шалтгааны талаар судалгаа явуулсан байна. Ажиллах хүчний хомстол Японы компаниудын дампууралд ихээхэн нөлөө үзүүлж байгааг тогтоожээ. Токио Шоко гэх судалгааны байгууллагын мэдээллээр өнгөрсөн 2019 онд Японд 420 гаруй компани ажиллах хүчний хомстолтой холбоотойгоор дампуурлаа зарласан байна. 2018 оныхтой харьцуулахад мэргэжилтнүүд болон ажилтны дутагдлаас үүдэн дампуурсан компанийн тоо 2019 онд 10 хувиар нэмэгдсэн байна. 

Ер нь 2013 оноос Японы компаниудын дампуурлын шалтгааныг тогтоох судалгаа явагдаж эхэлсэн төдийгүй ажиллах хүчний хомстлоос үүдэн дампуурал зарлах тохиолдол 2019 онд дээд хэмжээндээ хүрчээ. Энгийн ажилчдаас гадна компанийн эзэд залгамжлагчаа буюу компанийг цаашид авч явах удирдлага, захирлыг олж чадаагүйн улмаас үйл ажиллагаагаа мөн зогсоож байна. 2019 онд захирал нь тэтгэвэртэй гарч, залгамжлагч олдоогүйн улмаас 270 гаруй компани үүдээ барьжээ. 80 орчим компани хангалттай ажилтан олж чадаагүй гэсэн бол 40 орчим компани тэтгэвэртэй гарсан ажилтныг орлох хүн олдохгүй байгаа асуудалтай тулгарчээ. Барилга, бүтээн байгуулалт болон  үйлчилгээний салбарт  ажиллах хүчний хомстол хамгийн их байгаа юм.  Ялангуяа жижиг компаниудад ажилтан олох нь тун амаргүй болоод байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы компаниудын дампууралд ажиллах хүчний хомстол ихээхэн нөлөө үзүүлж байна  
Үзсэн: 1293 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй