Шууд Chart

Ногоон цайны тогтмол хэрэглээ насжилтыг уртасгана

2020-01-13 10:13:22

Хятадын эрдэмтэд цай тогтмол уудаг хүмүүс илүү урт насалдаг гэсэн судалгааг танилцуулаад байна. Гэхдээ хар цайнаас илүүтэй ногоо цай эрүүл мэндийн өндөр ач тустай юм. 

Хятад улсад явагдсан нэгэн судалгаагаар долоо хоногт дор хаяж гурван удаа цай уудаг хүмүүсийн зүрх судасны өвчлөлөөр нас барах эрсдэл багасаж, илүү урт, эрүүл амьдардаг гэдгийг онцолжээ. Гэхдээ ногоон цайны ашиг шимт чанар бусад төрлийн цайнаас өндөр гэж үзжээ. Судлаачид тогтмол цай уудаг хүмүүс зүрхний өвчлөл болон цус харвалтад өртөх эрсдэл 20 хувь бага төдийгүй ийм төрлийн өвчлөлөөр амиа алдах эрсдэл мөн 22 хувиар буурдаг гэж үзжээ.

Үүнээс гадна цай байнга хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад тогтмол цай уудаг хүмүүс 1.2 жилээр насаа уртасгах магадлалтай гэжээ. Өөр нэгэн сонирхолтой баримт нь цайны үр нөлөө эрэгтэйчүүдэд илүү өндөр байгааг дээрх судалгаа харуулсан байна.

Харин өөр нэгэн судалгаанд  хэт халуун цай уух нь хавдрын эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг талаар анхааруулсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ногоон цайны тогтмол хэрэглээ насжилтыг уртасгана  
Үзсэн: 686 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-14 04:47
Монголчууд бид цаг агаарынхаа эрс тэс нөхцөлийг харгалзаж хэрэглэх нь зүйтэй болов уу даа.

Бидэнтэй нэгдээрэй