Шууд Chart

Японы тэрбумтан Юсаку Маэзава твиттерийн дагагчиддаа 9 сая ам.долларыг тараана

2020-01-13 10:52:42

Японы цахим худалдааны могул гэгддэг тэрбумтан Юсаку Маезава 1 тэрбум иен буюу 9 сая ам.долларыг твиттерийн дагагчиддаа тараах юм байна. 1000 хүн тус бүрт нэг сая иен буюу 9100 ам.доллар оногдохоор байгаа юм. Их хэмжээний мөнгийг твиттерийн дагачиддаа тарааж буйн гол шалтгаан нь нэг сая иен хувь хүний амьдралд хэрхэн нөлөө үзүүлж байгааг л тогтоох, судлахад оршиж байгаа юм. Энэхүү уралдааны ялагчид 1 сая иенийг хэрхэн зарцуулж байгаа талаарх хэд хэдэн удаагийн асуулгад хариулт өгөх юм. 1-р сарын 7-оос өмнө Юсаку Маезава энэхүү мэдэгдлийг шэйр хийсэн хүмүүсээс 1000 хүнийг ялагчаар шалгаруулна. Японы тэрбумтан анх удаагаа нийгмийн сүлжээ сайтад мөнгө тараах уралдааныг зарлаж буй энэ биш юм.

Тэрээр 2019 оны 1-р сард 100 сая иенийг твиттерийн дагагчиддаа тарааж байсан юм. Тухайн үед 100 твиттер хэрэглэгч азтан болж байжээ. Форбес сэтгүүлийн мэдээлснээр Маезава нь  2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, рок хөгжим тоглодог, тэрбумтан бизнесмен юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы тэрбумтан Юсаку Маэзава твиттерийн дагагчиддаа 9 сая ам.долларыг тараана  
Үзсэн: 659 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй