Шууд Chart

М.Лхагвагэрэл: Ираны бөх миний хамгийн том өрсөлдөгч

2020-01-13 11:11:34

Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, аймгийн заан, чөлөөт бөхийн ОУХМ М.Лхагвагэрэл түрүүлсэн билээ. Иймд түүнээс цөөн асуултад тодруулга авсан юм.

-Өчигдрийн барилдаанд түрүүлсэнд баяр хүргэе. Хамгийн хүнд барилдаанаа та хэнтэй хийсэн бэ?

-Монгол Улсын харцага О.Хангайтай хийсэн барилдаан хамгийн хүнд байсан. Гэхдээ багшийнхаа хэлснээр барилдаж, түрүүлсэндээ баяртай байна.

-Үндэсний бөхийн гараагаа хэзээнээс эхлүүлсэн бэ?

-“TV9” телевизээс зохион байгуулдаг “Аваргын гараа” барилдаанд анх 10 настайдаа оролцож байсан. Тэр цагаас хойш бөхийн спортод улам шимтэх болсон. Тухайн үед өдгөө аймгийн харцага цол хүртээд байгаа Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат Б.Одсүрэнтэй хамт оролцож байлаа. Миний бие уг барилдаанд дөрвөн удаа зодоглохдоо нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн.

-Өдгөө “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн багш, дасгалжуулагчийн ангид сурч байгаа бөгөөд энэ жил төгсөх юм билээ. Харин бэлтгэл сургуулилтаа Монгол Улсын начин Адъяахүүгийн удирдлага дор хийдэг. Багштайгаа хэрхэн холбогдсон бэ?

-2007 оны “Аваргын гараа” тэмцээний үеэр багш намайг анх харж, шавиа болгосон. “Аварга” биеийн тамирын дээд сургуульд ч орох санал тавьсан. Тэр барилдаанд нийт 32 хүүхэд барилдаж байсан.

-Аймгийн заан цолоо хэдэнд онд хүрсэн бэ?

-Аймгийнхаа 2018 оны баяр наадамд хүч үзэж хүртсэн. Харин өнгөрсөн жил баталсан.

-Таны аав ч мөн адил аймгийн заан цолтой юм билээ. Ингэснээр аавынхаа цолонд хүрсэн нь билэгдэлтэй юм. Гэхдээ мөрөөдөж байгаа улсын цол гэвэл ...

-Тийм ээ, аавынхаа цолонд хүрсэндээ баяртай байдаг. Манай аав 1996 онд Завхан аймгийнхаа баяр наадамд хүч үзэж, дээрх цолыг хүртсэн. Гэхдээ би Монгол Улсын аварга цол хүртэхийг хүсдэг. Тэгэхийн тулд улам хичээх болно оо.

-Ээжийн тань талд бөхийн удам бий юу?

-Ээжийн талд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, Монгол Улсын начин Гэлэгийн Дайнаа гэж бөх байсан гэж сонссон. Мөн сумын заан Ягаан гэж хүн байдаг.

-2016 онд өсвөр үеийн улсын аварга болж байсан санагдана ...

-Тийм. Тухайн үед одоо улсын начин цол хүртээд байгаа Б.Орхонбаяр, аймгийн арслан Б.Лхагвадорж нартай өрсөлдөж байлаа.

-Чөлөөт бөхийн төрөлд анх удаа ямар тэмцээнд оролцож байсан бэ?

-Чөлөөт бөхийн төрлөөр анх удаа 2015 онд залуучуудын УАШТ-д оролцсон ч медаль хүртэж чадаагүй.

-Гэхдээ өнгөрсөн жил болсон чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Монголын чөлөөт бөхийн түүхэнд хүнд жинд дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн анхны тохиолдол болсон шүү дээ ...

-Тийм. Энэ бол багшийн минь л надад зааж сургасны ач тус. Мөн залуучуудын 23 хүртэлх насны Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан.

-Одоо таныг ямар тэмцээн хүлээж байгаа вэ?

-Чөлөөт бөхийн төрөлд энэ сарын 23-нд эхлэх Иван Ярыгины нэрэмжит тэмцээн Красноярск хотод болсон. Үүнд оролцоно доо.

-Харин “Токио-2020” олимпийн эрх олгох тэмцээндээ хэзээ өрсөлдөх вэ?

-Азийн олимпийн эрх олгох тэмцээн ирэх гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиань хотод болно. Мөн дөрөвдүгээр сард өөр нэг тэмцээн хүлээж байгаа. Олимпийн эрхийн төлөөх тэмцээний хамгийн чанга өрсөлдөгчид Ираны бөх. Учир нь энэ улсаас 120 кг-д олимпийн эрх авсан тамирчин байхгүй. Би алт эсвэл мөнгөн медаль хүртвэл олимпод оролцох эрхтэй болно.

-Спортын бусад төрлөөр хичээллэдэг үү?

-Сагсан бөмбөг тоглох дуртай. Ер нь аль ч спортоор хичээллэх сонирхолтой.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Лхагвагэрэл: Ираны бөх миний хамгийн том өрсөлдөгч   
Үзсэн: 17702 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
uugan.od [127.0.0.xxx] 2020-01-16 12:38
saihan huu tom zorilgotoi tumnii hel am hazgai tusag amjilt
Зочин [127.0.0.xxx] 2020-01-15 19:29
Boh hunii boddog l bodol sanaj yvbal butne sajilj yvbal hurne nas zaluu bn Jigmeduud mini negnee bitgii tegj bai
Herlen [127.0.0.xxx] 2020-01-15 18:42
en vhsen atsaaraa awarga bolj chadhawde yadaj ulsiin nachin bolchood ingej tom baahguide
зочин [127.0.0.xxx] 2020-01-15 09:19
Улсын начин гээч эхлээд
Зочин [127.0.0.xxx] 2020-01-15 06:56
adiahuu nachin dr beltgel hiij bgaa bol hetsvv de oyunboldiin araas yawuulchihgvi bol awarga tsol eniihend bgaa zaluu da
Дэлээ [127.0.0.xxx] 2020-01-15 00:01
Энэ залуу аварга болноо.
Mgl [127.0.0.xxx] 2020-01-14 21:38
Bie haana neg l unjgar haragdaad baigaan barildaan n bas l unjgar zaluu huuhed oor boloh bailgui dee
ЦОЛМОН САНЖАВ [127.0.0.xxx] 2020-01-14 13:27
ААВ МӨНХТӨР НЬНЬ АЙМАГТ ҮЗҮРЛЭЖ ЗААН ЛХАГВАА АРСЛАНГИЙН НЭРЭМЖИТ ТОЙРГЫН АРСЛАН ЦОЛ АВСАН НЬ ЗӨВХӨН АЙМАГТАА ХҮЧИНТЭЙ ЮМАА
Зочин [127.0.0.xxx] 2020-01-14 13:19
Ene zaluu olimp delhiigees medal avna shuu
Зочин [127.0.0.xxx] 2020-01-14 01:54
Dainaa nachingiin ydmiin hvn yum bna. Tom zorilgo tavisan ni tun zuv. A abarga bolooroi hvv mini. Bie byaldar,zvs tsarai ni ch Dainaa guatai tustei yum. Amjilt hvsie!
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 19:11
Hudlaa medeelel bna aaw n aimgiin arslan monhtor gj hvn bga
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 19:53
Аймгийн заан . Арслан нь тойргийн цол
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 18:27
Өнөөдөндөө олимпийн эрхээ л бод. амлалт яахав зөв явбал аяндаа хүрэх л болно. Гэхдээ энэ удаагийнх сэтгүүлчийн халил байлгүй дээ.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 18:23
Гэхдээ даруухан байх нь зөв.Тэр том мөрөөдөлөө зөвхөн өөртөө хадгал
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 18:17
hamgiin gol ni eruul mend bertel gemtel gej helj irehgui hetsuu zuil bna shuu dee ! uuiig l anhaarah heregtei ! uhaan bie eruul , tumen olni hair hundetgel itgeliig aldaj bolohgui shuu duu mini !!! daraa ni boloh estoi zuil bno doo bno !
Tariahuu bagsh [127.0.0.xxx] 2020-01-13 17:07
Adiyahuu bagshtai holbogdson ihenhi buhchuudees doping ilerch bsan tuuhtei. Zaluuchuudaar business hiigeel baigaa hun dee.
Ѳвгѳѳдѳй. [127.0.0.xxx] 2020-01-13 16:46
Завхан нутгийн хүүд баяр хүргэе. Хичээж ухаалаг. ?оюунлаг эгэл даруухан эрч хүчтэй бэлтгэл сайн хийж эхлээд аймгийн арсланг ярьж улсын начин цолыг дотроо бат нягт мѳрѳѳдѳж байгаарай. Улсын цол хатууч хүч чадал тэгшрээд ирвэл авч болно. Ийм тийм цол авна гэж толгойдоо л бод сэтгэ
zochin [127.0.0.xxx] 2020-01-13 16:00
za daa hetsuu l yum blaa daa.a/a tseesuren bas l tom barildaand turuulj bsan.za tsaashaa alj uguhiim bna gesen alga bolsondoo .odoo bjil bna
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 15:41
ih sport chamaig amjiitad hutulnuu
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 15:41
Эхлээд аймагтаа түрүүлэх зорилго тавь. Алсын зорилгоо одоо ярихгүй шүү. Даруу бай.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-14 10:37
Одоо үед ямарч цолтой бөх зоримог шийдмэг ухаантай барилдвал улсад түрүүлэх боломж бна. Том цол мөрөөдөж байж л том цолонд хүрнэ. Аймгийн цол бодоод л бвал тэндээ удаан зогсоно
sd [127.0.0.xxx] 2020-01-13 14:50
manai hund jin sain bohtei bolj baigaa ium bainaa.... say ulsiin awargaar sain bainalee shuu. duud amjilt,,,
uzegch bish uzegch [127.0.0.xxx] 2020-01-13 14:48
judaggui bgaad mongotei bol asuudalgui avarga bolnoo xuu min
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 18:02
Ингэж яах гээв. Ирээдүйтэй хүүхдэд амжилт ерөөж баймаар юмсан даа. ......
аварга [127.0.0.xxx] 2020-01-13 14:19
АВАРГА ЦОЛЫГ ЯРИАД АВЧИХДАГГАҮЙ ЮМ ХҮҮХЭЭ БЯР ,УХААНАР Л АВНА Ш ДЭЭ
Бөх сонирхогч [127.0.0.xxx] 2020-01-13 13:59
Хүмүүс дэндүү эрт энэ хүүг хөөргөж бна да ганц нэг барилдаанд түрүүлэх яахав байдаг л зүйл ганц барилдаанд түрүүлчээд ингэж сагсуурч байвал хэрэг алга хүмүүсийн хар цагаан хэл ам гэж аймар зүйл байдаг шүү даруухан байсан л дээр дэ ингэж байгаад ир нь дарагдсан хүмүүс зөндөө аварга цолондоо хүрсэн хойноол би зорилгодоо хүрлээ гэж ярьсан дээр бха
иргэн [127.0.0.xxx] 2020-01-13 13:44
Уран мэхт Цэрэнтогтох аварга, уул хангай шиг Баянмөнх аварга, уужуу удаан Балжинням аварга, өндөр Өсөхбаяр аварга , өргөн Эрхэмбаяр аварга, алдарт Мөнхбат аварга, аат Сүхбат аварга, нягт Бат-Эрдэнэ аварга, нямбай Сумъяабазар аварга гээд ах нарынх нь хүндэлж үлгэр дууриал авдаг байсан аваргууд бүгд их спорт чөлөөт жудогийн тив дэлхийн тамирчид байсан юм шүү. Гаднаа даруу төлөв дотроо хурц дайчин байж олимп дэлхийн аварга болж улс Монголынхоо нэрийг Бадар-Ууган, Түвшинбаяр аваргууд шигээ олимпод цуурайтуулаарай. Спортоор хичээллэж байгаа бүх дүү нартаа өндөр амжилт хүсэе
ирээдүй [127.0.0.xxx] 2020-01-13 13:42
Зөв зөв аварга болно гэж бодож байгаа бол аварга болжил таарна амжилт хүсье
MNB [127.0.0.xxx] 2020-01-13 13:27
Өсөхөө аварга анх аймгийн арслан болохдоо өвөөгийнхөө амжилтыг эвдэнэ гэж ярьж байсан Ярьснаараа л бролсон Зорисондоо хүрээрэй Маамаын Лхагва арслангийнхаа хүслийг биелүүлээрэй дүү мниь Уухай уухай уухай
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 13:09
Даруухан байх хэрэгтэй шүү.Дүү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 12:50
Хамаагүй ам гарахч дэмий л байдаг юм даа хүү минь
Адъяахүү багш [127.0.0.xxx] 2020-01-13 12:30
Заан болно
denver [127.0.0.xxx] 2020-01-13 12:19
Darga boloh gej baigaa bish daruuhan baij yah yum Aatai ertei baigaarai minii duu
ЗОРИГ [127.0.0.xxx] 2020-01-13 11:46
ЗАЛУУ ХҮН ӨӨРТӨӨ ӨНДӨР ШААРДЛАГА ТАВЬЖ БАЙЖ АЛДРЫН ОРГИЛД ХҮРНЭ ШҮҮ ДЭЭ. ТЭРНЭЭС БИШ НАЧИН БОЛВОЛ БОЛОО ГЭЖ БОДВОЛ ТЭГСХИЙГЭЭД Л ЗОГСОНГИ БАЙДАЛД ОРНО БИЗ ДЭЭ.
Ок [127.0.0.xxx] 2020-01-13 11:36
Тэнэг байж болно даруухан бай,эрт байна
хнг [127.0.0.xxx] 2020-01-13 11:58
Чи муу тэнэг гэдэг хэн юм бэ банди чинь
Зочин [127.0.0.xxx] 2020-01-13 18:24
Хэрүүлээ орхио.

Бидэнтэй нэгдээрэй