Шууд Chart

"Цагаан хад" гаалийн хяналтын бүс байнгын цахилгаантай болно

2020-01-13 12:27:36

Монгол Улсын Өмнөговь аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд санамж бичиг байгуулж "Гашуун сухайт" хилийн боомт, Ханбогд сумын Хайрхан баг, "Цагаан хад" гаалийн хяналтын бүсэд бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлуудыг хийж байгаа юм. "Цагаан хад" суурьшлын бүс нь байнгын эрчим хүч цахилгааны эх үүсвэргүйн улмаас тэрхүү суурьшлын бүсэд ажиллаж амьдарч байгаа ард иргэд, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид асуудал бэрхшээлүүд тулгардаг.

Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяраар ахлуулсан ажлын хэсэг ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн дарга удирдлагуудтай уулзаж ирэх зургаадугаар сар гэхэд "Цагаан хад" гаалийн хяналтын бүсийг байнгын тог цахилгаантай болгох хамтран ажиллах дөрвөн талт гэрээнд гарын үсэг зурлаа.

2019 онд Монголын талаас буюу Өмнөговь аймгаас хамаарах ажлуудыг бүрэн хийж хэрэгжүүлсэн. Үлдсэн хугацаанд БНХАУ-аас шаардагдах ажлуудыг хийж дуусгаснаар ирэх зургаадугаар сар гэхэд "Цагаан хад" гаалийн хяналтын бүс байнгын тог цахилгаантай болж уг суурьшлын бүс дэх олон асуудал бэрхшээл шийдэгдэх юм.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ


"Цагаан хад" гаалийн хяналтын бүс байнгын цахилгаантай болно  
Үзсэн: 192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй