Шууд Chart

Хоёрдугаар сараас нийт иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ

2020-01-13 15:00:45

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч буй нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд энэ онд 150.6 тэрбум төгрөг зарцуулна. Ингэснээр тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ 8 орчим хувиар нэмэгдэнэ.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас “2020 оноос мөрдөгдөж эхэлсэн нийгмийн даатгалын тухай хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтүүд”-ийн талаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад нэгдсэн мэдээлэл өгөхдөө энэ тухай өгүүлсэн юм.  


Хоёрдугаар сараас нийт иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ  
Үзсэн: 6151 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй