Шууд Chart

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр зарим төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдэнэ

2020-01-13 15:25:59

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй 3 ба түүнээс дээш гишүүнд тогтоох тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн доод хэмжээ 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 420 000 төгрөг боллоо.

Мөн ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувь буюу нэг өдрийн тэтгэмжийн доод хэмжээ 14 858 төгрөг (420 000 төгрөг*75%/21.2 өдөр), нийт тэтгэмж (76 өдөрт олгох)-ийн доод хэмжээ 1 129 245 төгрөгөөс багагүй болж өөрчлөгдөөд байна. 

Эх сурвалж: НДЕГ


Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр зарим төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдэнэ  
Үзсэн: 4657 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй