Шууд Chart

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч Виктория Квакватай уулзжээ

2020-01-14 09:43:53

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч хатагтай Виктория Квакватай уулзаж, улс орны эдийн засгийн байдал, төсөв санхүүгийн үзүүлэлтүүдийг танилцуулжээ. Хатагтай Кваква төсвийн сахилга бат нийслэлд төдийгүй орон нутагт сайжирсан нь дараагийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд түлхэц болж өгөхийг онцоллоо.

Цаашдын хамтын ажиллагааны хүрээнд тогтвортой хөгжлийг хангах дэд бүтцийн салбар, ажлын байр нэмэгдүүлэх ХАА болон аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих нь чухал байгааг илэрхийллээ. Жижиг, нээлттэй эдийн засагтай манай улсын хувьд элдэв нөлөөнд амархан өртдөггүй дархлаатай байхын ач холбогдлыг хэлж байлаа.

Эх сурвалж: Сангийн яам


Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч Виктория Квакватай уулзжээ  
Үзсэн: 208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй