Шууд Chart

Хотон шувууны хошуу хурдан морины нуруунд үлдэх ёсгүй

2020-01-14 10:07:50

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгаас 2017 онд Өлгий сумын иргэн С-ийн 17 ширхэг хотон шувууны хошууг нууцаар авч явсан үйлдлийг, 2019 онд Ногооннуур сумын иргэн Х-гийн хотон шувууны хоёр хошууг хууль бусаар хадгалсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан.

Хотон шувуу нь Дэлхийн нэн ховор амьтны жагсаалт болох "CITES"-ийн I дүгээр хавсралтад бүртгэлтэй байдаг төдийгүй Монгол Улсад "Улаан ном"-нд бүртгэгдсэн нэн ховор шувуу юм. Гэтэл хотон шувууны хошуугаар хурдан морины хусуур хийдэг заншил одоо хүртэл иргэдийн дунд байсаар байгаа нь уг шувууг агнах, хошууг нь худалдаалах гол шалтгаан болж байна.

Тус цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид 2020 он гараад Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын иргэн Д хотон шувууны хоёр хошууг хууль бусаар хадгалж байсан үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Хотон шувууны хошуу хурдан морины нуруунд үлдэх ёсгүй билээ.

Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар 


Хотон шувууны хошуу хурдан морины нуруунд үлдэх ёсгүй  
Үзсэн: 1696 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-15 08:42
Za zvgeerl bgarai busdaara buuz huushuur shig yw
зочин [127.0.0.xxx] 2020-01-14 10:29
Энэ шувууны хушууг оролхуйц материалаар хусуур хийх уралдаан зарла шалгарсан бүтээдийг нь сайн суртчил Гуурст хүлгийн унасан газар сайн цагийг Рэнбүүчий багшаас асууж үйлдвэрлв гэх мэт Шувуу агнасан хүнийг өндөр торго бас бурхны номонд нүд нь сохрох хөлгүй болох нигууртай өөрөө эс боловч үр хүүхэд нь тийм боно гэж ойлгуул

Бидэнтэй нэгдээрэй