
АНУ-ын кино урлагийн академи "Оскар" шагналд нэр дэвшигчдийг өчигдөр зарлажээ. 92 дахь удаагаа болох уг шагнал гардуулах ёслол ирэх хоёрдугаар сарын 9-нд Лос-Анжелес хотноо болно.
Нэмж хэлэхэд энэ жилийн арга хэмжээ өнгөрсөн жилийнх шиг хөтлөгчгүй байх магадлал тун өдөр байгаа гэнэ.
Ийнхүү дараах ангилалаар уншигч танаа сонирхуулья.
"Шилдэг кино" төрөлд:
- The Irishman
- Ford vs Ferrari
- Жокер
- Jojo Rabbit
- Little Women
- Marriage Story
- 1917
- Once Upon a Time in Hollywood
- Parasite зэрэг кинонууд нэр дэвшлээ.
"Шилдэг эрэгтэй жүжигчин" төрөлд:
- Антонио Бандерас "Pain and Glory" кинонд тоглосон дүрээрээ
- Леонардо Ди Каприо "Once Upon a Time in Hollywood" кинонд тоглосон дүрээрээ
- Хоакин Феникс "Жокер" кинонд тоглосон дүрээрээ
- Адам Драйвер "Marriage Story" кинонд тоглосон дүрээрээ
- Жонатан Прайс "The Two Popes" кинонд тоглосон дүрээрээ тус, тус өрсөлдөж байна.
"Шилдэг эмэгтэй жүжигчин" төрөлд:
- Скарлетт Йоханссон (Marriage Story)
- Синтия Эриво (Harriet)
- Сирша Ронан (Little Women)
- Шарлиз Терон (Bombshell)
- Рене Зеллвегер (Judy)
"Шилдэг найруулагч" төрөлд:
- Квентин Тарантино (Once Upon a Time in Hollywood)
- Мартин Скорсезе (The Irishman)
- Тодд Филлипс (Жокер)
- Сэм Мендес (1917)
- Пон Чжун Хо (Parasite)
"Оскар"-т нэр дэвшигчид ил боллоо | ||
Үзсэн: 680 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055