Шууд Chart

Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ гардан авлаа

2020-01-14 10:36:46

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэгт Итгэмжлэх жуух бичиг, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч Воршиловын Энхболдод Итгэмжлэх захидлыг тус тус гардуулав.

Мөн өдөр шинээр томилогдсон Элчин сайд нарыг Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатар хүлээн авч уулзаж, цаашид суугаа орон болон НҮБ-тай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлээр санал солилцож, удирдамж, заавар өгөв.


Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ гардан авлаа   
Үзсэн: 364 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй