Шууд Chart

МБСХ-ны Спортын бага наадамд “Moon dance” клуб түрүүллээ

2020-01-14 10:37:59

Уг спортын бага наадам сагсан бөмбөг, ширээний теннис, даам, шатар, дартс, олс таталт гэсэн спортын зургаан төрлөөр зохион байгуулагдаж “Master dance”, “Moon dance”, “Улаан сарнай”, “Хатантуул”, “Star Dance", “Өсөх Ирээдүй”, “UB Dance”, “Royal dance”, “Magic dance” клуб , Голомт банкны "Хөх давалгаа", Хаан банкны "Аура" хамтлаг, багш нарын баг оролцон ур чадвараа сорив.

Спортын төрөл тус бүрд эхний гурван байрыг дараах баг, тамирчид эзэлсэн байна.

Сагсан бөмбөгийн эрэгтэй тэмцээнд:

1-р байранд “Улаан сарнай” хамтлаг

2-р байранд “Magic dance” клуб

3-р байранд “Moon dance” клубийн 1-р баг.

Сагсан бөмбөгийн эмэгтэй тэмцээнд:

1-р байранд: “Royal dance” клуб

2-р байранд “Moon dance” клуб

3-р байранд багш нарын баг.

Дартс эрэгтэй тэмцээнд:

1-р байранд Мөнх-Оргил (Star Dance)

2-р байранд Г.Тамираа (Багш нарын баг)

3-р байранд Ч.Ганцолмон (Master Dance).

Дартс эмэгтэй тэмцээнд:

1-р байранд Г.Саранцэцэг (Улаан сарнай)

2-р байранд Б.Ууганцэцэг (Багш нарын баг)

3-р байранд ... (Голомт банк).

Даамын эрэгтэй тэмцээнд:

1-р байранд О.Оюунбат (Moon Dance)

2-р байранд Б.Эрдэнэтөгс (Голомт банк)

3-р байрт А.Энхтайван (Өсөх Ирээдүй).

Даамын эмэгтэй тэмцээнд:

1-р байранд Б.Уранжаргал (Багш нарын баг)

2-р байранд Пүрэвжаргал (Голомт банк)

3-р байранд Б.Наранхишиг (Magic Dance).

Ширээний теннисний эрэгтэй тэмцээнд:

1-р байранд Б.Бямбадорж (Royal dance)

2-р байранд О.Ганбаяр (Багш нарын баг)

3-р байранд З.Бат-Эрдэнэ (Улаан сарнай).

Ширээний теннисний эмэгтэй тэмцээнд:

1-р байранд Д.Энхболор (Royal Dance)

2-р байранд Ц.Сарангэрэл (Голомт банк)

3-р байранд М.Дэлгэрмаа (Moon Dance).

Шатрын эрэгтэй тэмцээнд:

1-р байранд А.Гэрэлт-Од (Хаан банк)

2-р байранд А.Ган-Эрдэнэ (Moon Dance)

3-р байранд Б.Мөнхцол (Стар Dance).

Шатрын эмэгтэй тэмцээнд:

1-р байранд Сэмжаан (Голомт банк)

2-р байранд Б.Солонго (Moon Dance)

3-р байранд Б.Уранжаргал (Багш нарын баг).

Олс таталтын тэмцээнд:

1-р байранд “Улаан сарнай”

2-р байранд “Royal Dance”

3-р байранд Багш нарын баг.

Дээрх наадмын багийн нийлбэр дүнг бага онооны системээр бодож гаргасан”Moon dance” клуб тэргүүлж, дэд байрт багш нарын баг, гуравдугаар байрт “Royal dance” клуб оржээ.

Ийн МСБХ-ны 2020 Спортын бага наадмын аварга “Moon Dance” клуб өнгөрсөн жилийн аварга "Star Dance" клубээс шилжин явах цомыг гардан авч 2021 оны Спортын бага наадмыг зохион байгуулахаар болжээ.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

МБСХ-ны Спортын бага наадамд “Moon dance” клуб түрүүллээ  
Үзсэн: 191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй