Шууд Chart

Дээд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гарын авлага хэвлэгдлээ

2020-01-14 10:38:56

Улсын Дээд шүүхээс иргэдэд зориулан тус шүүхэд эрүүгийн болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар товч гарын авлагыг хэвлүүлэн гаргалаа. Гарын авлагад Дээд шүүхэд гомдол гаргах эрх бүхий субъект, гомдлын үндэслэлд тусгах зүйл, хэргийн хуваарилалт, хяналтын журмаар гаргасан гомдолтой хэргийн хянан шийдвэрлэх хугацаа, хяналтын шатны шүүхийн эрх хэмжээ, шүүгчдийн нэгдсэн хуралдаан зэрэг асуудлыг тусгасан байна.

Энэхүү гарын авлагыг Улсын Дээд шүүхийн Мэдээлэл лавлагааны албанд байршуулан иргэдийн эрх зүйн мэдлэгт нэмэр болох зорилгоор хүргэх юм байна. 


Дээд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гарын авлага хэвлэгдлээ  
Үзсэн: 521 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй