
Оюуны спортын төрөл болох ой тогтоолтын спортыг хүүхэд, залуус, ахмад үеийнхэнд сурталчлан таниулах, хүн бүр оюуны потенциалаа дээд зэргээр ашиглаж болдгийг харуулах, улмаар эх орныхоо нэрийг дэлхийн түвшинд гаргах оюуны спортын тамирчдыг тодруулах зорилготой тус тэмцээн улирал бүр зохион байгуулагддаг юм. Энэ удаагийн тэмцээн A болон B гэсэн хоёр зэрэглэлтэй явагдах бөгөөд тэмцээний бүртгэл энэ сарын 20-ныг хүртэл явагдах байсан ч оролцогчдын тоо дүүрч өчигдөр нээгдсэн өдрөө хаагдсан байна.
Ой тогтоолтын улирлын аварга шалгаруулах тэмцээн ирэх сард болно | ||
Үзсэн: 380 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055