Шууд Chart

А.Баттөрийг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гарчээ

2020-01-14 12:13:09

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.Баттөрийг дахин гэмт хэрэг үйлдэх талаар үндэслэл бүхий баримт бүхий мэдээлэл байгаа гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн саналыг шүүх хүлээн авч А.Баттөрийг нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Эргэн сануулахад, тэрбээр визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээрээ дамжуулан усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авч мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал илрээд шалгагдаж байгаа юм.

Эх сурвалж: ШЕЗ


А.Баттөрийг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гарчээ  
Үзсэн: 548 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй