Шууд Chart

Дуучин Б.Нямзагд Б.Хандмаа нарын тоглолт болоход хоёр хоног үлдлээ

2020-01-14 12:32:20

Үзэгч олны дуулах дуртай, зүрхэнд хоногшсон “Хот айл”, “Ханийн жаргал”, “Ховорхон цэцэг”, “Ийм л нандин” зэрэг дууг түмэн олноо хүргэсэн дуучин Б.Нямзагд Б.Хандмаа нар "Дуулахгүй яаж явах юм бэ” уран бүтээлийн цэнгүүнээ энэ сарын 16-нд буюу нөгөөдөр үзэгчиддээ өргөн барих гэж байна.

Энэ нь тэдний бие даасан хоёр тоглолт бөгөөд "Улаанбаатар палас”-ийн концертын их танхимд зохион байгуулах аж.

Б.Нямзагд Б.Хандмаа нарыг салгаж төсөөлөхийн аргагүй. Гэхдээ энэ удаагийн тоглолтоороо тэд тус тусдаа өөр дуучидтай хамтарч дуулсан байна. Үүгээрээ үзэгчдийн сонирхлыг ихэд татах биз ээ.

Түүнчлэн шинэ оны босгон дээр өлгийдөн авсан "Уруул өөрөө шувуу” хэмээх нэртэй цоглог хэмнэлтэй, утга төгөлдөр үгтэй дуугаа анх удаа тайзнаа эгшиглүүлэх гэнэ.

Дуу хуур бол сэтгэлийг хөглөх шидтэй. Тийм ч болоод тэрхүү өдөр бүр л бидний аманд ямар нэгэн дуу, аялгуу үргэлж аялагдаж байдаг. Иймдээ ч дуучид маань "Дуулахгүй яаж явах юм бэ” хэмээх дуугаараа тоглолтоо нэрлэжээ.

Тэд шинэхэн тоглолтоо 21 аймгийн үзэгч, сонсогчдоо ч хүргэхээр бэлтгэж байгаа гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дуучин Б.Нямзагд Б.Хандмаа нарын тоглолт болоход хоёр хоног үлдлээ  
Үзсэн: 123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй