
"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Хүн ам, орон сууцны тооллогын ажлаар явсан мэргэжилтнүүд бага насны 3 хүүхэд харгалзах хүнгүйгээр гэртээ хоёр хоносон байхад нь таарч хүүхдийн тусгай 108 утсанд дуудлага өгсөн байна. Тодруулбал Баянгол дүүргийн 22 дугаар хороонд хүн ам, орон сууцны тооллогын судалгаа авч явсан мэргэжилтнүүд энэ сарын 11-ний өдөр гэртээ 2 хоног хоол ундгүй, харгалзах хүнгүйгээр 2-7 насны гурван хүүхэд байхад нь таарсан байна. Мэргэжилтнүүд гэрт нь гал түлж, хоол хийж өгч, анхны тусламжийг үзүүлэн дүүргийн цагдаагийн хэлтэст хүүхдүүдийг хүлээлгэн өгчээ.
Гэртээ харгалзах хүнгүй 2 хоносон бага насны 3 хүүхдийг дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ | ||
Үзсэн: 342 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055