Шууд Chart

Булган аймагт үлийн цагаан оготно устгахад улсын төсвөөс 125 сая төгрөг зарцуулна

2020-01-14 13:27:29

Монгол Улс 113 сая га бэлчээрийн талбайтайгаас 40 гаруй сая га талбайд нь үлийн цагаан оготно тархсан байна. Нийтдээ 16 аймгийн 200 суманд үлийн цагаан оготоно үүрлэсэн гэсэн судалгаа байна. Тухайлбал, Булган аймагт үлийн цагаан оготнотой тэмцэх ажилд улсын төсвөөс 125 сая төгрөг зарцуулах юм байна.

Аймгийн өмнөд бүсийн зарим суманд үлийн цагаан оготно ихэсчээ. Рашаант, Дашинчилэн, Гурванбулаг, Могод, Хишиг-Өндөр, Сайхан сумын 50 мянга га талбайд үлийн цагаан оготно устгах ажлыг энгийн механик биологийн аргаар зохион байгуулсан байна. Гурванбулаг сумын Засаг дарга А.Эрдэнэбулган ярилаа.

Үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг тархалтын голомт бүхий томоохон талбайд нэгдсэн цогц байдлаар зохион байгуулж, хэт олширсон бүсэд микробиологийн аргаар тэмцэх зэрэг бодлого баримтлан ажиллах юм байна.


Булган аймагт үлийн цагаан оготно устгахад улсын төсвөөс 125 сая төгрөг зарцуулна  
Үзсэн: 425 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй