Шууд Chart

Гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна

2020-01-14 13:29:55

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын 13-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Он гарсаар мөс цөмрөх 3 тохиолдол гарч нэг хүний амь нас эрсдсэн тул ард иргэд мөсөн дээр авто машинтай зорчихгүй байх, бага насны хүүхдийг гол мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх зэргээр байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Иймд:

-Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,

-Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх,

-Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна  
Үзсэн: 366 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
иргэд [127.0.0.xxx] 2020-01-14 14:03
Мөсөн дээр жип машинаар гулгаж тоглон гайхуулаж сурталчлаад байхаар залуучууд хүүхэд дууриалгүй яахавдээ,сагсуурах юмаа олж ядацгаах юмдаа.

Бидэнтэй нэгдээрэй