Шууд Chart

Хэнтий Газрын биржийн цахим системтэй анхны аймаг боллоо

2020-01-14 13:42:13

Хэнтий Газрын биржийн цахим системтэй анхны аймаг боллоо. Хэнтий аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь Газрын мэдээллийн танхимтай болсноор Газрын биржийн цахим системийг 21 аймгуудаас хамгийн түрүүнд нэвтрүүлсэн байна. Хэнтий аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Д.Баярхүү ингэж ярилаа.

Газрын дуудлага худалдаа, газар олголт, төсөл сонгон шалгаруулалт, зах зээлийн үнийн мэдээ, барьцаа, үнэ төлбөр, тухайн жилд хэзээ хаана, ямар хэмжээтэй газар олгох вэ, төлбөр, байршил зэрэг мэдээллийг цахим системээс авах боломжтой гэж Хэнтий аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Үнэлгээ хариуцсан мэргэжилтэн н.Лхагвабаатар хэллээ.

Газрын биржийн цахим системд Монгол Улсын болон аймгуудын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумдын нутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөгөө, сумын тухайн жилийн бүтэц зохион байгуулалт төлөвлөгөө багтсан байна. 


Хэнтий Газрын биржийн цахим системтэй анхны аймаг боллоо  
Үзсэн: 129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй