Шууд Chart

34 сая төгрөгийн үнэ бүхий физикийн цогц багажийг 11 сургуульд өглөө

2020-01-14 14:30:53

Төв аймгийн Засаг даргын МУБИС-ийн захиралтай байгуулсан "Хамтран ажиллах гэрээ"-ний дагуу МУБИС-ийн МБУС-ийн дэргэдэх "Моноцүкүри" төслөөс 2 дах удаагаа ерөнхий боловсролын сургуулиудад физикийн цогц багажийг угсран нийлүүллээ.

Энэ удаад 11 сургуульд физикийн Цахилгаан соронзон бүлгийн 34.0 сая төгрөгийн үнэ бүхий 40 цогц багажийг гардуулан өгсөн бөгөөд төслийн багаас уг багажийг хүлээн авч байгаа багш нарт "Цахилгаан соронзон цогц багажийг ашиглах" сургалтыг явуулсан юм.

Цогц багажийг хүлээлгэн өгөх үйл ажиллагааны үеэр МУБИС, МБУС-ийн “Моноцүкүри” төвийн эрхлэгч доктор, профессор Р.Базарсүрэн хэлсэн үгэндээ "Монгол инженерийн боловсролын суурь болсон физикийн хичээлийн сургалтын чанар, сургалтын орчинд онцгой анхаарч, бүхий л талаар тусалж дэмжин ажиллаж байгаа аймаг орон нутгийн удирдлагуудад гүн талархал илэрхийлье. Энэ бол бусад аймагт үлгэр жишээ болохуйцсайхан ажил юм. Танай аймагтай хамтран ажиллахад таатай байна. Энэ хичээлийн жилд хэрэгжих "Оптикийн цогц багаж"-ны төсөлдөө дээрх сургуулиудыг дахин хамруулах болно гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: Төв аймгийн ЗДТГ


34 сая төгрөгийн үнэ бүхий физикийн цогц багажийг 11 сургуульд өглөө   
Үзсэн: 297 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй