Шууд Chart

Нийслэлд бүртгэгдсэн гэмт хэргийн 70 орчим хувийг “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэг эзэлжээ

2020-01-14 16:10:14

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас гэмт хэргийн тайлан мэдээг гаргаад байна. Эндээс харахад, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг хамгийн их бүртгэгджээ. Тухайлбал, хувийн өмчийг хулгайлах гэмт хэрэг 8600 гаруй, тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 150 гаруй, дэрээмдэх гэмт хэрэг 1000 гаруй бүртгэгдсэн бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг 490 гаруй бүртгэгдсэн байна. Гэхдээ залилангийн  гэмт хэрэг нийслэлийн хэмжээнд буурсан үзүүлэлттэй гарчээ.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн ярилаа.

Түүнчлэн хүн ам ихтэй Сонгинохайрхан дүүргийн хувьд гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт 45.6 хувиар өсчээ. Тус дүүргийн цагдаагийн хэлтэст архидан согтуурсан, гэр орондоо агсам тавьсан гэсэн дуудлага мэдээлэл их ирдэг байна.

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Батсуурь ярьж байна. 


Нийслэлд бүртгэгдсэн гэмт хэргийн 70 орчим хувийг “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэг эзэлжээ  
Үзсэн: 257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй