Шууд Chart

"Белаз" брэнд самбо бөхийн УАШТ-нд түрүүлсэн зургаан тамирчинг цалинжуулна

2020-01-14 16:25:16

Самбо бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ нөгөөдөр буюу энэ пүрэв гарагт эхлэх гэж байна.

Тус тэмцээнтэй холбоотойгоор самбо бөхийн дэлхийн 3-н удаагийн аварга, Беларусь улсын иргэн Владимир Геннадьевич Япринцев Монгол Улсад хүрэлцэн ирж, тамирчдын бэлтгэлтэй танилцсан байна.

В.Япринцев нь самбо бөхийн «Мы родом из самбо» ТББ-ыг удирддаг бөгөөд уул уурхайн хүнд даацын машин механизм үйлдвэрлэдэг Беларусийн "Белаз" брэндийн автомашиныг Монгол Улсад нийлүүлдэг "Юнайтед Белаз Машинери" компанийн сурталчилдаг аж.

Иймээс тэрбээр улсын аваргад түрүүлсэн зургаан жингийн тамирчныг сонгон цалинжуулах асуудалд Монголын самбо бөхийн холбоотой хамтран ажиллахаа амлажээ.

самбо01

Мөн тэмцээний үеэр олон улсын самбо бөхийн холбооны /FIAS/ шүүгч, самбо бөхийн европ, дэлхийн аварга, Болгар улсын иргэн Иван Нетов урилгаар хүрэлцэн ирж, манай улсад долоо хоног ажиллахаар болсон бөгөөд энэ сарын 14,15-нд Монгол Улсын шүүгч, багш, дасгалжуулагч нарын дунд семинар зохион байгуулж байна.

Иван Нетов нь самбо бөхөөс гадна жүдо бөхөөр 1992, 1996 оны зуны олимпод оролцож байсан юм.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Белаз" брэнд самбо бөхийн УАШТ-нд түрүүлсэн зургаан тамирчинг цалинжуулна  
Үзсэн: 177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй