Шууд Chart

Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2020-01-14 16:26:46

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Катрин Ивкофыг 2020 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд Монгол, Канад нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн адил үнэт зүйлстэй бөгөөд хамтын ажиллагааг зөвхөн уул уурхайгаар хязгаарлахгүй эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэг болон спортын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой буйгаа харилцан тэмдэглэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын гуравдагч хөрш, уул уурхайн салбар дахь томоохон хөрөнгө оруулагч Канад Улсын олборлох салбарын шилдэг менежментийг нэвтрүүлэх, хүний эрх, эмэгтэйчүүд, охидын эрх, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн албаны чадавхийг сайжруулах зэрэг салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтээ илэрхийлэв.

Элчин сайд К.Ивкоф хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид бүхий л чиглэлээр хөгжүүлэх, ялангуяа Канадын хөгжлийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа нотлов.


Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав   
Үзсэн: 167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй