Шууд Chart

“Мөнгөлөг шагшуурга-2020” мөсний баяр зохион байгуулах ажлын хэсэг хуралдав

2020-01-14 16:30:30

Баруун Монголын угсаатны онцлог төрхийг хадгалсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгох, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярыг хоёр жил тутамд зохион байгуулдаг.

Энэ удаагийн “Мөнгөлөг шагшуурга-2020” арга хэмжээг зохион байгуулах аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар мөсний баярыг зохион байгуулах хугацаа, баярын үеэр явуулах уралдаан тэмцээн, угсаатны бүлгүүдийн онцлогийг илтгэх үзүүлбэрүүд, тэдгээрийг шалгаруулах журам, орчны ариун цэвэр, эрүүл ахуйг хэрхэн хангах зэрэг зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцсэн юм.

Одоогоор мөсний баярын үйл ажиллагааг зохион байгуулах хугацаа тодорхой бус байгаа бөгөөд цаг агаарын нөхцөл байдал, Хар-Ус нуурын мөсний зузаанаас шалтгаалан мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийн дагуу хугацааг тодорхойлж, нийтэд зарлахаар боллоо.

Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ


“Мөнгөлөг шагшуурга-2020” мөсний баяр зохион байгуулах ажлын хэсэг хуралдав  
Үзсэн: 296 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй