Шууд Chart

Триполийн өмнөд хэсэгт зэвсэгт мөргөлдөөн дахин эхэлжээ

2020-01-14 16:44:24

Триполийн өмнөд хэсэгт мягмар гарагт шилжих шөнө зэвсэгт мөргөлдөөн дахин эхэлсэн тухай “Аль Арабия” суваг мэдээллээ. Ливийн үндэсний армийн командлагч Халифа Хафтар гал зогсоох тухай гэрээнд гарын үсэг зуралгүйгээр Москваг орхисны дараа тулалдаан эхэлсэн гэж эх сурвалжууд мэдэгджээ.

Зарим хэвлэлд тэмдэглэснээр, Ливийн нийслэлийн өмнөд хэсгийн дагуул хотууд, Салах-эд-Дин болон Айн-Зара дүүргүүдэд их бууны дуу сонсогдож эхэлсэн гэнэ. Өчигдөр Москвад Ливийн сөргөлдөгч талууд хоорондоо зуучлагчдаар дамжуулан хэлэлцээ хийсэн боловч үр дүнд хүрэлгүй зогсчээ. Энэ хэлэлцээгээр Ливийн сөргөлдөгч хэд хэдэн тал энэ гэрээнд гарын үсэг зурсан боловч Халифа Хафтар нэмэлт цаг өгөхийн хүссэн гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдээлсэн юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Триполийн өмнөд хэсэгт зэвсэгт мөргөлдөөн дахин эхэлжээ  
Үзсэн: 114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй