Шууд Chart

Халифа Хафтар: Ливийн үндэсний армийн хэд хэдэн шаардлагыг тусгаагүй тул гэрээнд гарын үсгээ зураагүй

2020-01-14 16:48:23

Ливийн үндэсний армийн командлагч Халифа Хафтар Ливийн үндэсний зөвшилцлийн Засгийн газартай гал зогсоох тухай гэрээнд гарын үсэг зуралгүйгээр Москвагаас явсан шалтгаанаа тайлбарлалаа. Тэрбээр гэрээний төсөлд Ливийн үндэсний армийн хэд хэдэн шаардлагыг тусгаагүй тул гарын үсгээ зураагүй гэжээ.

Халифа Хафтар Москвад болсон шууд бус уулзалтын үеэр Триполи руу өөрсдийнх нь хүчийг оруулах, Тобрукт суугаа парламентынх нь итгэлийг хүлээсэн үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулахыг шаарджээ. Маршал Халифа Хафтар түүнчлэн Туркийн ямар нэгэн оролцоогүйгээр гал зогсоох дэглэмийг баримтлахыг уриалж, Сири, Туркээс авчирсан хөлсний цэргүүдийг өчиггүйгээр гаргахыг шаарджээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Халифа Хафтар: Ливийн үндэсний армийн хэд хэдэн шаардлагыг тусгаагүй тул гэрээнд гарын үсгээ зураагүй  
Үзсэн: 373 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй