Шууд Chart

АНУ, БНХАУ-ын худалдааны гэрээний эхний үе шаттай холбоотой зарим мэдээлэл тодорхой боллоо

2020-01-14 17:23:54

АНУ, БНХАУ-ын худалдааны гэрээний эхний үе шаттай холбоотой зарим тодорхой мэдээлэл ил боллоо. Энэ долоо хоногт гарын үсэг зурах магадлалтай худалдааны гэрээний эхний үе шатанд Бээжинд Америкийн дөрвөн салбарын бараа бүтээгдэхүүнийг хоёр жилийн хугацаанд 200 орчим тэрбум ам.доллараар худалдан авах үүргийг тусгасан гэж “Сөүт Чайна Моонинг Пост” сонинд бичжээ.

Тухайлбал, Америкийн аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг 75 тэрбум, эрчим хүч тээвэрлэгчийг 50 тэрбум, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг 40 тэрбум, мөн Америкийн компаниудын үйлчилгээг 35-40 тэрбум ам.доллараар хоёр жилийн дотор худалдан авах үүргийг Хятадын талд хүлээлгэжээ.

Дэлхийн хоёр том эдийн засаг болох АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны дайн үргэлжилж байгаагаас болж, хоёр улсын хоорондын худалдааны эргэлт өнгөрөгч 2019 онд 541.22 тэрбум ам.доллар болсон байна. Энэ нь 2018 оноос 14.6 хувиар буурсан үзүүлэлт гэж БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас өнөөдөр гаргасан тайланд тэмдэглэсэн юм.

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ, БНХАУ-ын худалдааны гэрээний эхний үе шаттай холбоотой зарим мэдээлэл тодорхой боллоо  
Үзсэн: 288 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй