Шууд Chart

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Соёлын сайдтай уулзалт хийлээ

2020-01-14 17:41:24

Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Соёлын сайд, хатагтай Соёлмаа Баяртуевна Дагаева тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр талын архивын салбарын харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд Үндэсний төв архивын үйл ажиллагаатай танилцсан юм.

 

Мөн архивын баримтыг сэлбэн засах, сэргээн шинэтгэх талаар туршлага судлах, сургалт зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Буриад улсын тал илэрхийлсэн юм.

Эх сурвалж: Архивын ерөнхий газар


ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Соёлын сайдтай уулзалт хийлээ  
Үзсэн: 113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй