Шууд Chart

Японы ерөнхий сайд Арабын Нэгдсэн Эмирт улсад айлчлал хийж байна

2020-01-15 09:14:55

Японы ерөнхий сайд Абэ Шинзо Арабын Нэгдсэн Эмирт улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийж байна. Тэрээр Ойрхи Дорнодын гурван улсад айлчлал хийхээр төлөвлөөд байгаа юм.

Японы ерөнхий сайд Абэ Шинзо болон Абу Дабийн угсаа залгамжлах хунтайж нар Ойрхи Дорнод дахь зөрчилдөөнийг намжаахад хамтран ажиллахаар санал нэгджээ. Абэ Ойрхи Дорнодын гурван улсад хийж байгаа айлчлалынхаа хүрээнд Саудын Арабаас Арабын Нэгдсэн Эмирт улсыг даваа гарагт зорьсон байна. Түүнийг угсаа залгамжлах хунтайж, шейх Мухаммад ибн Заид Аль Нахайянтай нэг цагийн турш уулзалт хийжээ. Хоёр удирдагчид бүс нутгийн  сөргөлдөөний талаар санаа бодлоо солилцжээ.

Ерөнхий сайд Абэ Ойрхи Дорнодын сөргөлдөөнийг намжаахад Япон улс Арабын Нэгдсэн Эмирт болон Саудын Арабтай хамтран ажиллахыг эрмэлзэж буйгаа илэрхийлжээ. Мөн Абэ Япон улс Өөрийгөө Хамгаалах Хүчний зарим бие бүрэлдэхүүнийг Ойрхи Дорнод уруу илгээж буйн шалтгааныг тайлбарласан байна.

Тэрээр Японы ард түмэнд хүрч байгаа бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэгч усан онгоцнуудын аюулгүй байдлыг хангах гэсэн байна. Үүнээс гадна Арабын Нэгдсэн Эмирт улсын иргэдийг Японд визгүй зорчих боломжийг олгохоо Абэ мэдэгджээ. Түүний дараагийн айлчлал улс нь Оман юм. Оманыг 50 орчим жил удирдсан Султан Кабус бин Сайд өнгөрсөн баасан гарагт таалал төгссөн. Абэ Шинзо удирдагч агсан Кабус бин Сайдад хүндэтгэл үзүүлэх ёслолд оролцоно.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы ерөнхий сайд Арабын Нэгдсэн Эмирт улсад айлчлал хийж байна  
Үзсэн: 217 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй