Шууд Chart

АНУ Хятадыг “Валютын манипуляц хийгч орнуудын ” жагсаалтаас гаргажээ

2020-01-15 09:22:48

АНУ Хятадыг валютын манипуляц хийгч орнуудын жагсаалтад оруулж байгаагаа өнгөрсөн 8–р сард зарлаж байсан юм. Тэгвэл АНУ энэ шийдвэрээ хүчингүй болгож байгааг тус улсын Сангийн сайд зарлажээ.    

АНУ, БНХАУ–ын талууд валютын ханшийг зохиомлоор өөрчлөхгүй гэсэн асуудал дээр санал нэгдсэн байна. Бээжин юанийн ханшийг хиймлээр өөрчлөхөөс татгалзсан учраас АНУ Хятадыг валютын манипуляц хийгч гэж нэрлэж байснаа хүчингүй болгоно гэдгээ илэрхийлжээ. Америкийн Сангийн сайд Стевен Мнучин энэ үйл явдалтай холбогдуулж хэлсэн үгэндээ Бээжин юанийн ханшийг үнэгүйдүүлэхээс татгалзах алхмуудыг авч, ил тод, хариуцлагатай байдлыг эрхэмлэх болсон гэжээ.

Өнгөрсөн 8-р сард Америкийн албаныхан Хятад улс бараа бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулахын тулд  валютын ханшинд хиймэл өөрчлөлт оруулсан гэж буруутгаж, Бээжинг валютын манипулятор гэж зарлаж байсан. Америкийн  үзэж байгаагаар олон улсын худалдаа шударга бусаар өрсөлдөөний давуу байдлыг олж авахын тулд аливаа улс өөрийн орны мөнгөн тэмдэгтийн Америкийн доллартой харьцах ханшинд хөндлөнгөөс нөлөө үзүүлэхийг ийнхүү нэрийдэж иржээ.    

АНУ-ын валютын манипуляц хийгч орны жагсаалтад одоогийн байдлаар Герман, Япон зэрэг 9 улс багтаж байгаа юм.

Сонирхуулахад энэ долоо хоногт байгуулагдах АНУ, Хятадын хоорондох худалдааны зарим хэлэлцээ Америкийн ажилчид болон бизнесийнхэнд эдийн засгийн өндөр үр өгөөжтэй гэдгийг Вашингтоны албаныхан онцолсон байна. Хэлэлцээ байгуулагдсаны дараа ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Хятадын зарим бараа бүтээгдэхүүнд оногдуулж байгаа татвараа бууруулахаар төлөвлөж байгаагаа мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Хятадыг “Валютын манипуляц хийгч орнуудын ” жагсаалтаас гаргажээ  
Үзсэн: 400 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй