Шууд Chart

Японы тэрбумтан сар луу хамт аялах амьдралын хамтрагчаа хайж байна

2020-01-15 10:36:23

Өдгөө 44 настай загварын ертөнцийн Могул гэгддэг Юсаку Маэзава Амирикийн Space X компанийн хөлгөөр 2023 онд сар уруу нислэг хийхээр тасалбараа аль хэдийн захиалаад байгаа. Гэхдээ Юсаку Маезава энэ аяллын цорын ганц зорчигч байхыг хүсэхгүй байгаа юм. Тэрээр энэ гайхалтай аяллын туршлагаа онцгой гойд нэгэн эмэгтэйтэй хуваалцахыг хүсч байгаагаа цахим орчинд илэрхийлсэн байна. 27 настай жүжигчин Аяаме Горикигоос салаад удаагүй байгаа тэрбумтан сар руу түүнтэй аялахыг хүссэн эмэгтэйчүүдийн өргөдлийг өөрийн веб хуудсаараа дамжуулан хүлээн авч байгааг илэрхийлжээ. Өргөдөл гаргагчид зарим шалгуур нөхцөлийг давах ёстой төдийгүй  өргөдлийн үйл явц гурван сар үргэлжлэх юм. 

Дээрх шалгуур дотор ганц бие байх, 20-оос дээш настай, эерэг хандлагатай болон сансарт аялахыг хүсдэг байх зэрэг багтсан байна. Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа 1-р сарын 17-нд юм. Тэрбумтантай сар уруу аялах эмэгтэйг 3-р сарын эцэс гэхэд тодруулах юм.    

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы тэрбумтан сар луу хамт аялах амьдралын хамтрагчаа хайж байна  
Үзсэн: 127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй