Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо

2020-01-15 11:53:45

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

- Төв цэвэрлэх байгууламж барихад шаардагдах 262 сая ам.долларыг БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс гаргана. Үүнтэй холбоотой хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгов. Төв цэвэрлэх байгууламжийг 2023 онд ашиглалтад оруулах юм.

- Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулж 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тушаал гарган таван сая төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн байна.


Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо  
Үзсэн: 2144 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй