Шууд Chart

9477 өрхөд гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийлээ

2020-01-15 12:23:33

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн Зөн Монгол" олон улсын байгууллагатай хамтран “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийг 2018 оноос хойш хамтран хэрэгжүүлж байна.


Орон нутгийн түвшинд гамшгийн менежментийг сайжруулж, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэх зорилготой тус төсөл нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 баг, төрийн 4 байгууллагад хэрэгжиж байгаа юм.

Төслийн хүрээнд “Гамшгаас хамгаалах менежмент”-ийн багийг байгуулж, гамшгаас хамгаалах мэдлэгийг ард иргэдэд түгээх сайн дурын сургагч багшаар бэлтгэсэн байна. Эдгээр сургагч багшаар дамжуулан 9477 өрхөд гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийлээ.

Мөн Хойд бүсийн аймгуудын оюутан, сурагч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, алба хаагчдад болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалт дадлагуудыг тогтмол зохион байгуулах “Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв” – ийг өнөөдөр байгуулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


9477 өрхөд гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийлээ  
Үзсэн: 238 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй