Шууд Chart

“Ухаалаг засаг” төслийн төлөөлөгчидтэй уулзлаа

2020-01-15 14:02:35

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Үндэсний статистикийн хороонд хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн төлөөлөгчид ҮСХ-ны дарга А.Ариунзаяа болон холбогдох албаныхантай өнөөдөр уулзлаа.
Уулзалтад Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн багийн ахлагч Сиоү Чев Күэк, хамтран ахлагч Женифер Гу, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч Ч.Нургул, Мэдээлэл харилцаа холбоо хариуцсан мэргэжилтэн Г.Эрдэнэзаяа нар оролцов.

Энэ үеэр ҮСХ-нд хэрэгжиж буй төслийн өнөөгийн явц болон цаашдын үйл ажиллагааны талаар харилцан санал солилцож, Мэдээллийн систем боловсруулах ажил өндөр ач холбогдолтойг Дэлхийн Банкны зүгээс онцлон тэмдэглэн, системтэй холбогдох ажлуудыг цаашдаа анхаарч ажиллах тухай хоёр тал ярилцлаа.

Мөн 2020 оны Чадавхыг бэхжүүлэх төлөвлөгөөний тухай өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


“Ухаалаг засаг” төслийн төлөөлөгчидтэй уулзлаа  
Үзсэн: 263 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй