Шууд Chart

Хакүхо М.Даваажаргал халуурч хоносны улмаас тэмцээнээ орхилоо

2020-01-15 14:06:55

Японы мэргэжлийн сүмо бөхийн шинэ оны анхны тэмцээн “Хачү” башё Токио хотын сүмогийн ордонд өнгөрсөн ням гарагт эхэлсэн билээ.

Энэ удаагийн башёд аваргуудаар манлайлуулсан Монголын 23 сүмоч таван зиндаанд барилдсан ч их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр уг тэмцээнийг орхих шийдвэр гаргав.

Учир нь хоёр дахь өдрийн барилдаанаа Маэгашира Эндотой хийхдээ баруун хөлөндөө гэмтэл авсан нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна. Мөн өчигдөр орой маш хүнд халуурч хоносон нь үргэлжлүүлж барилдах боломжгүй болгожээ.

Тэрбээр нэг даваа хоёр унаатай байсан бөгөөд өнөөдөр Хокүтофүжитой хүч үзэх байсан ч өрсөлдөгч нь нэг сул даваатай болох нь тодорхой боллоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хакүхо М.Даваажаргал халуурч хоносны улмаас тэмцээнээ орхилоо  
Үзсэн: 1042 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Монгол хэлний дайсан [127.0.0.xxx] 2020-01-19 11:27
Гэмтэл авна л гэх юм! Яг ямар замаар авав. Ханиад авч болно харин гэмтэл авах биш хөлөндөө гэмтсэн гэж ярьж бичмээр байгаа юм. Танай телевизийнхэн хүртэл ингэж бичээд байхаар монгол хэл минь яана даа
zochin [127.0.0.xxx] 2020-01-16 08:23
shal hudlaa zvgeer l zaluu japan uudiin shalnii alchuur bolj bgaagaa oilgood zailj bgaa n vnen sh dee
Зочин [127.0.0.xxx] 2020-01-16 22:47
mal!!!
Зочин [127.0.0.xxx] 2020-01-18 20:18
мундаг залуу яах гэж аврага хүн аврага л байдаг юм чи аврагийн хажууд хэн ч биш юун шалний алчуур алчуур үгүй болох байхѳѳ

Бидэнтэй нэгдээрэй